Жастин Бибер шивээстэй болов

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Жастин Бибер шивээстэй болов

Хавайн аралд найз охинтойгоо амарч буй Жастин Бибер цагийг сайхан өнгөрөөж буй бололтой. Гэсэн ч энэ удаа 17 настай поп одын шинэ  шивээс паппарациудын  дурангаас мултарсангүй. Тэрбээр бүсэлхийндээ шувууны жижигхэн толгой, сүвээн дээрээ еврей хэлээр “Есүс” гэж шивүүлсэн гэнэ.  Жастины шивээс ямар учиртайг бурхан л мэдэх боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард Израйлиар аялсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Тэрбээр Израйль дахь аяллынхаа тухай “Twitter”-т Еврейн хамгийн ариун дурсгалт газруудыг үзэх боломжийг паппарациуд түүнд олгоогүй гэж бичсэн байжээ. Жастин Бибер 18 нас хүрээгүй ч АНУ-ын зарим мужуудад эцэг эх нь дургүйцээгүй бол насанд хүрээгүй хүүхдэд шивээс хийлгэхийг зөвшөөрдөг ажээ. Жастин Бибер, Виллоу Смит нарыг өөр зүйл сэдээгүй л гэж найдахаас.

Н.Соло
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж