Шинжлэх ухааны ололтоос

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны ололтоос

Үлэг гүрвэлийн өнгө

Эрдэмтэд чулуужсан үлдэгдлийг ашиглан үлэг гүрвэлийн өнгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах боломжтой болжээ.

Палеонтологичид үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл дэх эсэд хадгалагдан
үлдсэн пигментын \нөсөө\ бүтцийг нээсэн нээлтэд тулгуурлан амьд шувуун
дахь ойролцоо үүрэгтэй эстэй үлэг гүрвэлийн чулуужсан олдворын эсийг
харьцуулан өдөн дэх меланосомын ялгаатай харьцаагаар өнгө үүсдэг тухай
судалгааг үндэслэн саяхан нээгдсэн Anchiornis huxleyi зүйлийн өдөт үлэг гүрвэлийн өнгийг сэргээсэн байна.

Энэ үлэг гүрвэл нь тод улбар шар өнгийн өдөт залаа болон хоолойдоо
толботой, саарал биетэй, далавчиндаа гоёмсог цагаан судалтай байсан
бололтой. Үүнтэй ижил аргыг хожим аварга Оцон шувууны чулуужсан
үлдэгдлийн өнгийг тодорхойлоход ашигласан юм.

Нийлэг ДНХ-тэй өөрөө репликацлагдах чадвартай амьд организм

Генетик
код бол амьд организмын онцгой програм хангамж юм. Анхны өөрөө
репликацлагдах зохиомол амьд организмыг өнгөрсөн 5-р сард
Крейг Вентерийн институтийн биоинженерүүд бүтээжээ.

Үг
байгууллагын судлаачид геномийг компьютерт бүтээгээд зогсохгүй уг
судалгаанд оролцсон 46 судлаачийн нэр болон веб хаягийг ДНХ-ийн
дараалалд хөрвүүлэн таних өвөрмөц нууцлал буюу watermark нэмжээ. Ингээд
уг дарааллаа ДНХ буюу ДезоксирибоНуклеиний Хүчийг хэсэг болгон
хэвлэж\угсарч\ Хөрөнгөний мөөгөнцрийн \Дрожжийн\ эсэд оруулсны дараа
удалгүй тухайн организмд дээрх ДНХ ажиллаж эхэлжээ.




Вентер болон түүний хамтран зүтгэгчид түүнийгээ Mycoplasma laboratorium гэж нэрлэн мөн хямд биотүлш, эм болон бусад хэрэгцээт нэгдлүүдийг үйлдвэрлэх зорилгоор инженерчлэн патент авахаар төлөвлөжээ.



Австралопитекус седиба (Australopithecus sediba)

Өмнөд Африкийн агуйгаас 1,9 сая жилийн настай араг яс олдсоныг 2010 оны дөрөвдүгээр сард мэдээлсэн билээ. Австралопитекус седиба нь бидний хувьсах хөгжлийн бүрхэг үеийг гэрэлтүүлсэн юм.

Урт
мөч болон өндөр хамар гэх мэт зарим шинж тэмдэг нь хүнтэй төстэй, хэт
урт урд мөч болон уян хатан хөл зэрэг нь бичний хөгжийн сүүл үетэй
төстэй байгаа юм. Гэвч
А. седиба-г хүний шууд өвөг гэж хэлэхэд эрт бөгөөд хүний өвгийн нэг гэж харагдаж байгаа яах аргагүй хосгүй олдвор юм.
NDM-1 Супер нян буюу антибиотикт тэсвэртэй нянгийн кодыг тайлсан нь
2008
онд NDM-1 буюу Нью Дели Металло-бета-лактамазагаар үүсгэгдсэн
эмчлэгдэх боломжгүй уушгины хатгалгаатай Шведийн иргэн Шинэ Делигээс
иржээ.
NDM-1 нь дан микроорганизм биш ихэнх
антибиотикийг задлах чадвартай фермент бөгөөд зөвхөн хоёрхон л төрлийн
эмээр халдвартай тэмцэх боломжтой байсан юм.
NDM-1 нь өмнөд Азиас гаралтай
плазмидаар зөөгдөх боломжтой буюу салангид ДНХ-ийн хэсэг болохыг
тодорхойлсон бөгөөд нэг халдвартай нянгаас (өөр төрөл зүйлийн) нянд
тархахдаа хялбар ажээ.
Гэвч шинэ халдвар буюу NDM-1 агуулсан
омгуудаас халдварласаар байгаа бөгөөд одоогоор супер нянтай тэмцэх ганц
л нэгдэл нээгдээд байна.
Хүний Дархлал Хомстлын Вирусийн (ХДХВ) эсрэг микробицид нээгдсэн.
Өмнөд
Африкийн 889 эмэгтэйд ретровирусийн эсрэг микробицид болох (tenofovir)
тенофовиртэй гель хэрэглэхэд үүнийг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн
халдварлах эрсдэлийг бараг 54% бууруулж байж ээ.

Судлаачид энэ нь бүрэн хамгаалах вакцин биш ч гэсэн ХДХВ, ДОХ-ын халдварлалтад саад болно хэмээн найдаж байгаа юм.

Бүрэн эхээр нь эндээс уншаарай

http://tustai.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж