Кардашиан хадмуудтайгаа Монаког зорив

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Кардашиан хадмуудтайгаа Монаког зорив

Үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашиан “жонон” Крис Хамфристайгаа хамт сүйн баяраа тэмдэглэхээр Монакогийн вант улсын зүг хүлгийн жолоо залжээ. Гэхдээ реалити шоуны од бүсгүй маань зөвхөн ирээдүйн нөхөртэйгээ хоёулхнаа Европын бяцхан үндэстнийг зорьсонгүй. Тэрбээр мэргэжлийн сагсан бөмбөгч найз залуугийнхаа ээж, аав буюу ирээдүйн хадмуудтайгаа хамт явсан байна. Харин Кардашианы сүйт хархүү энэ явдлыг урьдаас төлөвлөсөн байсан бөгөөд энэ тухайгаа ч сонин хэвлэлийнхэнд нуулгүй тайлагнажээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж