Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрлөг болж байна

Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд өнөөдөр “Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах нь” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж энэхүү өдөрлөгийг Иргэдэд туслах хүний эрхийн төвөөс зохион байгуулж байгаа аж. 17.00 цаг хүртэл үргэлжлэх өдөрлөгийн үеэр бага насны хүүхдийг хамгаалах, хүчирхийлэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагууд сурталчилгаа хийх, холбогдох материалууд тараана. Мөн оролцогчдын дунд хүүхдийн эрхийн чиглэлээр асуулт хариултын уралдаан, урлагийг тоглолт үзүүлэх сугалаа зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж