MC Beatz-ийн шинэ клип гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

MC Beatz-ийн шинэ клип гарлаа

“Люмино” хамтлагийн ахлагч, реппер MC хоёр шинэ цомог, нэг номоо худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Түүний “Хип хопын нууц” ном нь борлуулалт сайтай байгаан дээр, “Platinum Beatz”, “Romantic Beatz” хэмээх хоёр шинэ цомгийнхоо хамгийн эхний клипийг цацлаа. Түүний “Platinum Beatz” цомогт батсан “Монгол мину” дуундаа клип хийлгэжээ. “Platinum Beatz” цомог нь 21 дуутай бөгөөд үүнээс “Төлөө” дуу нь үзэгчдийн хүртээл болсон. Бусад дуунууд нь өмнө нь хэн ч сонсоогүй шинэ дуу юм. Түүний шинэ клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж