Унтаж байхдаа турах нь

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Унтаж байхдаа турах нь

Танд нойрондоо жингээ хасах
бодол төрж байсан уу? Мэдээж үгүй. Хэрвээ та
илүүдэл жингээ хасахыг хүсэж байвал их унтах хэрэгтэй гэж нойр судалдаг
эрдэмтэд баталж байна. Хүний нойр (нойрны үргэлжлэх хугацаа, чанар)
болон илүүдэл жингийн хоорондын хамаарлыг судалж эхлээд удаагүй боловч
нойр дутуу байх нь гормоны төвшинд өөрчлөлт оруулснаас жин нэмэхэд
хүргэдэг гэдгийг аль хэдийнээ нотолжээ. Зургаан хоногийн туршид хоногт 4
цаг унтаж байсан 11 залуугийн нүүрс усны солилцоо болон эндокрины
ажиллагаанд өөрчлөлт орсныг илрүүлсэн судалгааны тухай 1999 онд Английн
анагаахын нэг сэтгүүлд нийтлүүлсэн байна.

2000 онд гормоны өөрчлөлт нь наснаас хамаардаг болохыг нотолсон
бас
нэг судалгааны тухай нийтэлжээ. Хүний гормон нь 24 цагийн хэмнэлд
захирагддаг. Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны ажиллагаанд өөрчлөлт ордог.
Таны бие организм сүүн бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй, хоол идэх дур
ихсэвч идсэн хоолоо зохих ёсоор нь боловсруулдаггүй байна. Гормоны
өөрчлөлтөөс болж жин нэмэх аюултайгаас гадна чихрийн шижин өвчнөөр
өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж