Хүүхдийн дуу хөшөөтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн дуу хөшөөтэй боллоо

“Монголын хүүхдийн ордон”-ы гадна сүндэрлэсэн энэ хөшөө “Маамуу нааш ир” дуунд зориулсан уран бүтээл юм. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын ая, Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дууг “хүлхэж” өсөөгүй монгол хүүхэд байхгүй байх. Тийм ч учраас монгол хүн бүрийн хүүхэд насны “амтат чихэр” болсон “Маамуу нааш ир” дуу ийн хөшөөнд мөнхөрчээ. Агуу хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 85 насны ойд зориулсан гэх тодотголтой “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөөний албан ёсны нээлт зургадугаар сарын 1-нд болно.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж