“Нарантуул” зах дөрөв хоног ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

“Нарантуул” зах дөрөв хоног ажиллахгүй

“Нарантуул” олон улсын худалдааны төв маргаашнаас эхлэн ирэх баасан гариг хүртэл ажиллахгүй юм байна /V.31-VI.03/. Долоо хоног бүрийн мягмар гаригт тус зах амардаг дотоод журамтай. Тэгвэл лхагва гаригт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй учир “Нарантуул” худалдааны төвийнхөн хоёр хоног дараалан амрах болж байгаа юм. Харин энэ үргэлжилсэн амралтын өдрүүдийг ашиглан тус худалдааны төвийн удирдлагууд засвар үйлчилгээ хийхээр шийдэж, амралтын өдрийг баасан гариг хүртэл сунгасан байна. Энэ хугацаанд худалдааны төвийн талбай дахь замын эвдрэлийг засч, сайжруулах гэнэ. Ингээд ирэх бямба гаригаас эхлэн “Нарантуул” худалдааны төв ердийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж