Йеменд иргэний дайн гарч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Йеменд иргэний дайн гарч болзошгүй

Йемений аюулгүй албаныхан  Тайз хотод 20 гаруй босогчийг буудан хороосон тухай жагсаал зохион байгуулагчид болон түргэн тусламжийн ажилтнууд мэдээлсэн байна. Тус хотод дөрвөн сар үргэлжилж буй эсэргүүцлийн суултыг хүчээр зогсоохоор Засгийн газар цэргийн хүчнийхнийг илгээсэн ажээ. Харин энэ үеэр Йемений агаарын хүчин тус улсын өмнөд хот Зинжибарыг эзлээд буй алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн босогчид руу бөмбөгдсөн гэж гэрчүүд мэдээлсэн байна. Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салехыг огцрохыг шаардан босогчид хэдэн сарын турш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй боловч тэрбээр бууж өгөхөөс татгалзсан хэвээр байгаа юм.

Тайз хот нь бослого хөдөлгөөн гарсан Йемений анхны хот бөгөөд Тунис, Египетэд гарсан хувьсгалын жишээ болж буй. Тус улсын цэргийн эрх мэдэл Ерөнхийлөгч Али Абдулла Салехын гарт байгаа ч чөлөөнд гарсан цэргийн зарим командлагчид босогчидтой нэгдэн ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Йеменд үүсээд буй улс төрийн хямралаас үүдэн иргэний дайн гарахад тун ойрхон байгааг ажиглагчид онцолж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж