Д.Алтанхуяг гэр бүлийн хамт ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг гэр бүлийн хамт ирлээ

Дэлхийн шилдэг балетчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр гэр бүлийнхээ хамт эх орондоо ирлээ. АНУ-д амьдарч буй тэрбээр “Монголын балетийн хөгжил сан” байгуулж, энэ хүрээнд дэлхийн шилдэг балетчдыг Монголд уриад байгаа юм. Тэрбээр энэ сарын 5-наас эхлэн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх гэнэ. Авьяаслаг бүжигчин залуу сангийнхаа хамгийн эхний ажил болгож, “Night Of Ballet” олон улсын фестивалийг зохион байгуулахаар болсон юм. Энэ удаад балетчин Д.Алтанхуяг өөрийн хамтран бүжигчид болон АНУ, Канад, Япон, Куба, Колумби, Англи гээд олон орны шилдгүүдийг эх орондоо авчирч байгаа юм. Сонирхуулахад Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг маргааш өөрийнхөө сурч байсан Хөгжим бүжгийн коллежид зочлох  юм байна.

М.Дөл  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж