Болроор чимэглэсэн Cadillac CTS Coupe

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Болроор чимэглэсэн Cadillac CTS Coupe

Хятадын Циндао хотноо болж буй олон улсын авто шоунд сваровскигоор битүү чимэглэсэн Cadillac CTS Coupe машиныг танилцууллаа. Уг машины гадаргууг сваровскигоор бүрэн бүрсэн ба нийтдээ 350 мянга гаруй болор зарцуулагдсан гэнэ.
Үзэсгэлэнгийн танилцуулгын үеэр “Машины зарим хэсгийг болроор чимэглэх тохиолдол өмнө нь байсан. Манай машины хувьд бүтэн гадаргууг нь болроор бүрсэн гэдгээрээ онцлог. Машин угаалгад ороход болрууд хөвхөрч унана гэж санаа зовох зүйлгүй. Туршилтаар батлагдсан” хэмээн компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж