Эрдэмтдэд зориулсан iPad

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Эрдэмтдэд зориулсан iPad

Apple корпораци эрдэмтэн, судлаачдад зориулан шинэ загварын iPad гаргажээ. Тэрхүү iPad-д үелэх систем шинжлэх ухааны 75 сая өгүүлэл багтаасан бөгөөд энэ төрлийн дэлхийн бүх сайтын хаягийг шууд холбогдохоор байрлуулсан аж. Эрдэмтэд “Mendeley” сүлжээг ашиглан хоорондоо харилцах боломжтойгоороо уг iPad давуу талтай.

Түүнчлэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлээ цаасан дээр бус iPad ашиглан хийх гэнэ. “Бусдынхыг унших бус өөрийн өгүүллээ ч сүлжээнд оруулж, сайтад холбох хамгийн дөт зам нь энэ. Үүнээс гадна эрдэмтдийн судалгааны ажлыг хөнгөвчилж, нэг шат ахиулсан сайн төхөөрөмж боллоо” хэмээн доктор Вектор Хинниг ярьжээ.

Б.ОЮУТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж