Рианнагийн шинэ клипийг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Рианнагийн шинэ клипийг шүүмжилжээ

Дуучин Рианнагийн “Man Down” шинэ дууны клипийг “Эцэг эхчүүдийн холбоо” телевизээр нэвтрүүлэхийг хоригложээ. Учир нь дууны клипэд хүнийг толгойд нь  буудаж буй дүрслэл гардаг ажээ. “Эцэг эхчүүдийн холбоо” ийм клип сэтгэлзүйд таагүй нөлөөтэй гэж шүүмжилсэн байна. Харин дуучин  Рианна шинэ клипээ зөвхөн уран сайхны агуулгатай гэж эсэргүүцэж байгаа аж. “Man Down” цомог нь түүний тав дахь цомог юм.  “BET” телевизийн суваг клипэд  нэвтрүүлгийн бодлоготой зөрчилдсөн утга агуулга байхгүй тул цаашид нэвтрүүлнэ гэж мэдэгджээ. Харин  Америкийн хөгжмийн “MTV” суваг уг клипийг одоогоор нэвтрүүлээгүй байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж