Давуу тал эргээд “Хит”-д

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Давуу тал эргээд “Хит”-д

Нарлаг Майами хотоос хүссэн үр дүнгээ халааслан гэртээ ирсэн “Даллас Маверикс” талбай дээрээ “их гурвал”-ыг хүлээн авч NBA-ын аваргын төлөөх цуврал гурав дахь тоглолтоо хийлээ. Эхний хоёр тоглолтын дүр зургаар тоглолт эхнээсээ л эн тэнцүүхэн өрнөсөн. Гэхдээ “Хит”-ийн залуус онооны давамгайллаа хадгалсаар байсан юм. Ялангуяа багийн ахлагч Двейн Уейд шилдэг нь байлаа. Тэрбээр тоглолтын туршид 29 оноо авчээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад Крис Бош нүдэндээ гэмтэл авсан нь түүнд бололцоо олгоогүй гэхэд болно. Харин сэлгээний холбон тоглогч Марио Чалмерс тун хэрэгтэй тоглолтыг гаргасан. Тэрбээр тоглолтын туршид 29 минутыг талбайд өнгөрүүлэхдээ  12 оноо, дөрвөн самбар, хоёр оновчтой дамжуулалт өгсөн байна. Эдгээр оноонууд нь бүгд холын зайн шидэлт байсныг онцлох хэрэгтэй. Тоглолтын эхний хагас 47:42 харьцаатай “Хит”-ийн тэргүүллээр өндөрлөсөн байна. Гэхдээ энэ онооны зөрүүг гуравдугаарр үеийн дунд үеэс эхлэн эзэн баг арилгасан юм. Багийн лидер Дирк Новицкигээс гадна туршлагатай хобогч Жейсон Кидд, шилдэг сэлгээний тоглогч Жейсон Терри нар энэ тэнцэлд голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Улмаар 67:64 харьцаатай “Майами”-гийн илүүрхэл дор шийдвэрлэх үе эхэлсэн юм. Бүтэн үеийн туршид ширүүн өрсөлдсөн тус тоглолтын төгсгөлд Крис Бошийн “завж”-наас шидсэн шидэлт оновчтой болсноор багтаа онооны илүүрхэл авчирсан байна. Хэдийгээр сүүлийн шидэлтийг герман залуу хийсэн ч цагирагт ороогүй юм. Улмаар үндсэн цагт 88:86 харьцаатай “Майами Хит” ялалт байгуулж цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэлсэн байна. Тоглолтын гол баатар нь Двейн Уейд байлаа. Тэрбээр 29 оноо, 11 самбар, гурван оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн байна. Харин түүнд Леброн Жэймс 17, Крис Бош 18 оноогоор тусалжээ. Харин эзэн багийн лидер Дирк Новицки гайхалтай байж 34 оноо авсан ч үр дүнгээ өгөөгүй юм. Багийн бусад тоглогчдын хувьд Шон Марион, Жейсон Терри нар л 10-аас дээш оноо авсныг эс тооцвол хангалтгүй статистикийг үзүүлжээ. Ийнхүү талбайдаа ялагдал хүлээж шүүмжлэлийн бай болоод байсан “Майами Хит”, Техас мужид нь “Даллас”-ыг буулган авч, давуу талыг нь үгүй хийлээ. Иймээс тэд талбайдаа хийх үлдсэн хоёр тоглолтдоо заавал ялалт байгуулах хэрэгтэй боллоо. Сонирхолтой үргэлжилж байгаа аваргын цувралын дөрөв дэх тоглолт ирэх лхагва гаригийн өглөө 09.00 цагаас эхэлнэ.     

Score Studio

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж