Жаксоны “Триллер” хүрмийг худалдана

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Жаксоны “Триллер” хүрмийг худалдана

Майкл Жексоны “Триллер” дууныхаа клипэнд өмссөн, хар, улаан хосолсон алдарт хүрмийг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Попын хааны эдэлж, хэрэглэж байсан 600 шахам зүйлсийг мөн үнэ хаялцуулна. Энэ сарын 25-26-нд болох дуудлага худалдаанаас өмнө эдгээр зүйлсийг Бэвэрли Хилзд үзэсгэлэн гарган олон нийтэд үзүүлэх юм.


Тугалын арьсаар хийсэн уг хүрмийг 400 мянган ам. доллар хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.


Майкл Жексоны хувийн эмч Конрад Муррайг нэрт дуучны үхэлд буруутгасан бөгөөд нойрсуулах эмийн тунг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Эмчийн шүүх хурал ирэх есдүгээр сарыг хүртэл хойшилсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж