Орон нутгийн замд осол гарах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд осол гарах нь ихэсчээ

Өнгөрсөн долоо хоногт зөвхөн автомашины ослоор орон нутгийн зам дээр долоон хүн нас баржээ. Урин зуны улирал болж байгаатай холбогдуулан иргэд амарч, зугаалахаар холын замыг зорих нь ихсэжээ. Орон нутгийн зам муу дээр нь жолооч холын замд хурд хэтрүүлэн амралтгүй давхидаг зэргээс үүдэн осол гардаг байна. Мөн сүүлийн үед БНХАУ-аас орж ирсэн чанар муутай мотоцикль унаж яваад осолдох нь зам тээврийн ослын 40-50 хувийг эзэлж байгааг ЗЦГ-ын олон нийттэй харилцах тасгийн байцаагч Б.Сүрэнжав анхааруулан мэдээлжээ.

А.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж