С.Сүхбаатар наадмын нээлтийн ёслолыг найруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

С.Сүхбаатар наадмын нээлтийн ёслолыг найруулна

Энэ
онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний хувьсгалын 100, Ардын
хувьсгалын 90 жилийн түүхт ой давхцаж байгаа  учир Үндэсний их баяр наадмыг
өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Үндэсний баяр наадмын
комисс хэдэнтээ хуралдан, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцээд Ардын
хувьсгалын 90 жилийн төрийн их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын
ажиллагааг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ийн ерөнхий
найруулагч Б.Ганболд, хүндэтгэлийн тоглолтыг Төрийн хошой шагналт, Ардын
жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар найруулан тавихаар болжээ.
Мөн баярын үдэш болдог цэнгүүнийг Сүхбаатарын талбайд болдог
“Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг өнгөрсөн жил наадмын нээлт, хаалтын
тоглолтыг найруулан тавьсан найруулагч С.Ононбат зохион байгуулах юм
байна. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтод 1000 морин
хуурч, 100 уртын дууч оролцох аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж