Ерөнхийлөгчийн “00”-ыг ашигласныхаа төлөө хоригджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн “00”-ыг ашигласныхаа төлөө хоригджээ

Зимбабве улсын цагдаагийн нэгэн албан хаагч өнгөрсөн тавдугаар сарын 6-нд тус улсын хоёр дахь том хот болох Булавайод зохион байгуулагдсан олон улсын яармагийн үеэр ерөнхийлөгч Роберт Мугабед зориулсан ариун цэврийн өрөөг ашигласныхаа төлөө баривчлагдан саатуулагджээ. Цагдаа нар түүнийг ерөнхийлөгчид зориулсан ариун цэврийн өрөөг ашигласан гэх үндэслэлээр баривчилсан бөгөөд түүнд зохих шийтгэлийг цагдаагийн шүүхээр удаан хэлэлцсэний дүнд лхагва шийдвэр гаргаж, арав хоногийн хорих ял оноосон байна.
Харин хэрэг үйлдсэн цагдаагийн ар гэрийнхэн түүнийг суллуулж авахын тулд шүүхэд давж заалдахаар болжээ. Түүнчлэн Зимбабве улсын хүний эрхийн өмгөөлөгчид тус улсад 00-ын өрөө ашигласны төлөө шийтгэл хүлээдэг хууль байхгүй хэмээн мэдэгдэж, цагдаагийн албан хаагч ноён Мабунуг баривчлах нь зүйд нийцэхгүй гэж үзсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж