Б.Мөнгөнтуул “Эрдэнэт гран-при”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул “Эрдэнэт гран-при”-д өрсөлдөнө

Монголын
шилдэг шатарчид Орхон аймагт цуглаад байна. Шатарчид маргааш эхлэх
“Эрдэнэт гран-при” тэмцээнд оюун ухаанаа сорих юм. Зургадугаар сарын
9-12-ны хооронд үргэлжлэх тус тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн
бөгөөд энэ удаагийн тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул, Их мастер
Д.Шаравдорж, олон улсын мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, А.Энхтуул нарын
шилдэг шатарчид өрсөлдөх ажээ. “Эрдэнэт гран-при” тэмцээн зургаан сая
төгрөгийн шагналын сантай юм байна.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж