Шүлгийн уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Шүлгийн уралдаан боллоо

Энэ жил манай улсад хууль зүйн алба байгуулагдсаны 100 жил, цагдаагийн алба байгуулагдсаны 90 жилийн ой тохионо. Ойгоо угтаад Төв аймгийн цагдаагийн алба олон бүтээлч ажил хийж байгаа билээ. Ойн хүрээнд “Цагдаа” сэдэвт шүлэг, яруу найргийн уралдааныг аймгийнхаа нийт иргэдийнхээ дунд зарласан юм. Шүлгийн уралдаанд нийт 20 гаруй яруу найрагчид оролцлоо. Энэхүү шүлэг, яруу найргийн уралдаанаар цагдаагийн байгууллагын түүхэн замнал, өнгөрсөн, одоо, ирээдүй үе, байгууллага, алба хаагчдын ажил амьдралыг таниулах, шүлэг, яруу найраг сонирхогч алба хаагчдын болон иргэдийн идэвхийг өрнүүлж, цагдаа ард иргэдийн хамтын ажиллагааг сайжруулж, цагдаагийн газрын үйл ажиллагааг сурталчласан үйл ажиллагаа боллоо. Уралдааныг гурван үе шаттай зохион байгуулсан. Шүлгийн уралдааны тэргүүн байрыг аймгийн цагдаагийн газрын нийгмийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Энхбаатар эзэлсэн бол удаах байранд яруу найрагч, зохиолчдын эвлэлийн гишүүн н.Оюунчимэг, аймгийн цагдаагийн газрын цагдаагийн дэд ахлагч н.Цэрэндовдон нар оролцож цагдаа, эх орны сэдвээр цогтой шүлгүүдийг уншиж толилуулсан юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж