Санхүүгийн ажилтнуудын сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Санхүүгийн ажилтнуудын сургалт боллоо

Увс аймгийн Хяргас суманд энэ сарын 5,6-нд АЗДТГ-ын ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Зүүн бүсийн сумын санхүүгийн ажилтнуудын үзүүлэх сургалтыг аймгийн СТС хэлтэс, Хяргас сумын Иргэдийн хурал , ЗДТГ, төрийн сантай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Малчин, Тэс, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг сумын төрийн сангийн төлөөлөгч, төсөвт байгууллагуудын нягтлан бодогч, нярав, эд хариуцагч  нар гээд нийт 100  гаруй хүмүүс оролцов.

Сургалтаар төрийн сангийн шинээр гарч байгаа заавар журам, боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийн бодлого, хуваарилалтад анхаарах зарим асуудал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай ойлголт, төсвийн тайлан тушаалтын чанар, гаргаж буй алдаа дутагдал, НББ-ийн бодлогын баримт бичиг, Сангийн сайдын 39 тоот тушаал, эд хөрөнгийн тооллого хийх тухай, эд хариуцагчийн дүрэм,  хяналт шалгалтаар гарч байгаа  зөрчил дутагдлыг  шийдвэрлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав. Мөн сургалтад оролцсон  сум бүр өөрийн төрийн сан, төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааны онцлог, шинээр хийсэн ажил, туршлагаа ярилцаж, санал солилцов.

Энэ үеэр сумдын дунд урлаг, соёл, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, шилдгээ тодрууллаа. Спортын арга хэмжээний волейбол, теннис, хятад сампин,  тооны машинаар тоо хэрхэн бодох, шагайгаар морь уралдуулах гэх мэт төрлөөр болж сумдын санхүүгийн ажилтнууд идэвхтэй оролцож Өндөрхангай сум нэгдүгээр байр, Тэс сум хоёрдугаар байр, Баруунтуруун сум гуравдугаар байр, Малчин сум тусгай байр тус тус  эзлэв. Зөвлөлгөөний үеэр есөн заалт бүхий уриалга гаргаж аймгийн хэмжээнд мөрдөж ажиллахаар болов.

Б.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж