Хулхи Ленин баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Хулхи Ленин баривчлагдлаа

Москвагийн Улаан талбайд “ажилладаг” Ленин хамтрагчийнхаа хамтаар баривчлагдлаа. Хар хослол, улаан зангиатай хулхи Лениний хамтрагч II Николай. Үнэн түүхэнд бол Ленин өөрөө II Николай хааныг 1918 онд цааш харуулсан. Харин өдгөө тэд хамтрагчид болжээ. Тэд Улаан талбайд ирсэн гадны жуулчидтай хамт зургаа татуулан нэг зураг авахуулахдаа л 100 рубль авдаг байжээ. Тэд энэ ажлаар дагнаад бараг арваад жил болж байна.


53 настай Сергей Соловьёв Ленин, 55 настай Виктор Черкасов Николай хааны дүрд олон жил тоглосон байна. “Энэ олон жил цагдаа нар биднийг дандаа л дарамталдаг байсан. Мөнгө өгөхийг байнга шаарддаг. Гэвч бид зөвшөөрдөггүй байлаа” хэмээн тэд ярив. Тэднийг шүүр хурал удахгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж