Улаан буудай ганд “шатаж”, үнэ тэнгэрт хадаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Улаан буудай ганд “шатаж”, үнэ тэнгэрт хадаж байна

Сүүлийн олон арван жилийн хугацаанд хамгийн хүчтэй ган гачиг Хятадаас АНУ ба Их Британи хүртэл тариан талбайг хатааж, Оросыг дэлхийн үр тарианы зах зээлд эргэн ороход нь саад болж байна. Энэ нь үр тарианы үнийг улам хөөрөгдөж буй.
Голчлон улаан буудай тариалдаг Хятадын зарим мужуудад зуун жилд байгаагүй хэмжээний хур тундас энэ жилд унажээ. Европын зарим нутагт сүүлийн 50 жилд байгаагүй ган болж байна. Дэлхийн томоохон экспортлогч АНУ-д улаан буудайн уриншийн тал хувь нь сүйрсэн буюу ургац муу гарлаа. Rabobank International мэдээлснээр үр тарианы нөөц нь 8,8 хувиар  буурсан нь сүүлийн таван жилийн хамгийн доогуур үзүүлэлт болсон байна. Bloomberg агентлагийн 14 шинжээч ба худалдаачдын дунд явуулсан асуулгаар жилийн эцэс гэхэд үр тарианы үнэ 20 хувиар нэмэгдэн нэг бушель нь 9,25 ам.доллар болох гэнэ.

Ургац муу байснаас өнгөрсөн жилд улаан буудайн үнэ хоёр дахин өссөн юм. Мөн Орос, Украин хоёрыг үр тарианыхаа экспортод хориг таваихад хүргэсэн байлаа. Үүнтэй уялдаад дэлхийн экспорт дахь Америкийн хувь 2004 оноос хойш дээд зэргээр  өссөн байна. Орос хоригоо долдугаар сарын 1-ннээс цуцалж, Украин квотоо буулгалаа. Гэтэл тэр нь хангалтгүй байх бололтой. Учир нь бусад улс оронд ургац олигтой  биш байгаад хүнсний үнэ нь өсч байна. НҮБ-ын мэдээгээр үнийн дээд амжилт гарахад дөхжээ.

“Би 32 жилийн дотор олон газарт ийм олон асуудал үүсч байхыг хараагүй. Дэлхийн байдал түгшээж байна” хэмээн 1979 оноос хойш хөдөө аж ахуйн зах зээлийн судалгааг хийж байгаа Чикагогийн AgResource Co гэх хөдөө аж ахуйн судалгааны компанийн ерөнхийлөгч Дэн Басс (Dan Basse) ярив. Тэрээр энэ жилд нэг бушель тарианы үнэ 10 ам.долларт хүрнэ гэж дүгнэж байгаа.

Италийн гоймонгийн бүтээгдэхүүний том үйлдвэрлэгч Barilla Holding-гийн захиралуудын зөвлөлийн орлогч Паоло Барилла (Paolo Barilla) үнийн үсрэлт түгшүүр төрүүлж байгааг өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа хэлж байлаа. Эрэлтийн өсөлт нь үнийн үсрэлтийг гаргаж байна. Үр тарианы үнэ нэмэгдэнэ гэдгийг тавдугаар сард видео бага хурал дээр Мичиганы  Kellogg гэх өглөөний хоолны каша үйлдвэрлэгчийн ерөнхий захирал Жон Брайант (John Bryant) ярьж байлаа.  

Үр тарианы үнэ

Үнийн өсөлт нь америк фермерүүдийн орлогыг 20 хувиар нэмэгдүүлэн 94,7 тэрбум ам.долларт  хүргэнэ. Засгийн газар нь ингэж үнэлсэн байв. Энэ нь Иллинойсийн Deere & Co гэх хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн орлогыг нэмэгдүүлнэ гэж Bloomberg-ийн шинжээчдийн цуглуулсан үнэлгээ гэрчилж байна.

Фьючерсийн зах зээлийн трейдерүүд улаан буудайны үнийн өсөлт 2013 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ гэснийг Чикагогийн худалдааны танхимын мэдээнд хэлжээ. Биржийнхэн тавдугаар сарын 31-нээр төгссөн хоёр долоо хоногт орлогын дүгнэлтээ гурав дахин ихэсгэснийг тэр худалдааны танхимын мэдээнд өгүүлжээ. Одоо хамгийн дээд хэмжээний долдугаар сарын худалдах эрх есөн ам.доллар болсон байна.

Энэ жилд улаан буудайн үнэ 2,6 хувиар бууж, нэг бушель нь 7,7375 ам.доллар болсон байв. Энэ нь 24 нэр төрлөөр Standard & Poor-ийн бүрдүүлдэг  түүхий эдийн GSCI индекс 11 хувиар нэмэгдсний дараа болжээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн ММВБ MSCI All Country World гэх даяарчлалын индекс 2,8 хувиар нэмэгдэн облигацийн ашиг 2,8 хувиар их болсон байна.

Bloomberg-ийн судалгаа

Сүүлийн удаа үнэ нь 2008 онд 9,25 байна гэж байсан  Bloomberg-ийн дүгнэлттэй яг тохирч байна. Тэр нь гурван жиүлийн хэмнэлийн дунд үе болсон байв. Тэр үед АНУ-ын Төрийн департаментын мэдээлж байснаар дэлхийд 60 гаруй удаа хүнсний үймээн дэгдсэн байлаа. Хэн ч энэ жилийн хоёрдугаар сарын дээд амжилт  13,495 ам.долларт эргэн орохгүй гэж үзэж байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны дүгнэлтээр дэлхийн нөөц нь 2008 оныхоос 44 хувиар их байх юм.
АНУ-ын дараах дэлхийн хоёр дахь том экспортлогч Орос үр тарианыхаа хоригийг цуцалснаас  хойших хоёр хоногийн дотор улаан буудайн үнэ 7,4 хувиар унасан байна. Хөдөө аж ахуйн яамны үнэлгээгээр энэ жилийн Оросын урац  өнгөрсөн жилийн гангийн дараа 48 хувиар нэмэгдэн 90 сая тонн хүрч магадгүй. АНУ-ын хөдөө аж ахуйн яам өнгөрсөн тавдугаар сард улаан буудайн экспорт 10 сая тонноор буюу хоёр дахин нэмэгдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

“Оросын экспортын үндэс нь улаан буудай ба эрдэнэ шошын эрэлтийн ямар нэгэн асуудал гартал буурах хандлагыг бий болгох ёстой. Миний дүгнэлт бол улаан буудайн үнэ буурана гэдэгт байна” хэмээн Иллинойс мужийн Stewart-Peterson Group-ийн зах зээлийн шинжээч Лоренс Кейн (Lawrence Kane) мэдэгджээ.

Хойд Африк

Ургац нэмэгдэхэд томоохон импортлогч орнууд эрэлтээ бууруулж магадгүй. Томоохон худалдан авч Египет 2011 оны зургадугаар сараас эхлэн 12 сарын хугацаанд үр тариаг 6,9 хувиар бууруулахаар байна. Марокко импортын худалдааны хэмжээгээ 46 хувиар бууруулна гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам үзэв.

Өдгөө улаан буудайн хоёр дахь экспортлогч болсон Францын үр тарианы гол боомт Руанааас мэдээлж буйгаар гуравдугаар сарын сүүлчээс энэ орон улаан буудайн нийлүүлэлтээ Хойд Африкт 49 хувиар бууруулсан гэнэ. Эдгээр бууралт нь жилийн эхээр байсан сандралдаан дахин гарахгүй гэдгийг хэлж байна. Тэр үед Египетээс Марокко хүрсэн үймээний эхлэлээр үнийн хөөрөгдлийг дарахаар Хойд Африкийн орнууд өөрсдийн нөөцийг нэмэгдүүлсэн билээ. Импортын эрэлт буурна гэсэн энэ хүлээт нь дэлхийн хэмжээний худалдаа наймааны өсөлтийг зогсоох ёстой гэж АНУ-ын ХАА яам дүгнэж байна.

Хятад энэ жилд улаан буудайн импортоо хоёр дахин нэмэгдүүлэн гурван сая тонн хүргэж магадгүйг хөдөө аж ахуйн зах зээлийг судлах Shanghai JC Intelligence Co гэх бие даасан компанийн  ерөнхий захирал Ли Жян (Li Qiang) ярилаа. Түүний хэлснээр ган гачигийн улмаас энэ жилийн Хятадын ургац 96,5 сая тонн хүртэл буурч магадгүй байгаа нь АНУ-ын ХААЯ-ны хийсэн 115,5 сая тонн гэсэн дүгнэлтээс нэлээдгүй доор байна.

Хятадын улаан буудайн тариалалтын 80 орчим хувь нь услалтай талбайд ургадаг учраас ерөнхий алдагдлыг бууруулжи байна. Энэ тухай Сент-Луист байрладаг хөдөө аж ахуйн зах зээлийн судалгааны Doane Agricultural Services компанийн ерөнхий эдийн засагч Дэн Мантернах (Dan Manternach) хэлсэн ба түүний яриагаар услалтын системгүй бүс нутагт ойрын гурван долоо хоногийн турш хур буухгүй учраас ургацад сөрөг нөлөө үзүүлэх ажээ.
“Миний санаж байгаагаар энэ жил хамгийн хуурайшилттай жил болж байна. Усжуулалт хийх нь үнэтэй бөгөөд хүнд байна” гэж эрчимтэй хөгжиж байгаа Хятадын төв Хэнань мужийн 35 настай фермер Ван Пэйжюнь (Wang Peijun) ярив. Энэ тариачин ургацаас олсон  мөнгөөрөө эдэнэ шошын үр худалдан авч ургац хураасан талбайдаа суулгадаг ажээ.

Тавдугаар сарын сүүлчээр Bloomberg агентлагаас шинжээчид ба наймаачдаас авсан долоон асуулгын дундаж дүнгээр 27 орныг нэгтгэсэн Европын холбооны улаан буудайн ургац 3,5 хувиар бууран 131 сая тонн хүрч магадгүй байна. Францад энэ жил хамгийн хуурай хавар болсон нь сүүлийн 50 жилд анхных нь болов. Британид 352 жилийн турш хамгийн дулаахан дөрөвдүгээр сар байлаа.
“Би энд 30 жилийн турш хөдөө аж ахуй эрхэлж байна. Минийхээр бол энэ жил хамгийн муу улирал боллоо” хэмээн  Хартфордширт 5000 акр газарт тариалан эрхэлдэг 53 настай Роберт Ло (Robert Law) хэлээд хурайшилт өмнөхөөсөө улам уртшиж байна гэв.

Францын ургац

Европын холбооны хамгийн том үр тариа үйлдвэрлэгч Францын  12 хувиар бууран дөрвөн жилийн дотор хамгийн бага хэмжээнд очино. Үүнийг Парисийн хөдөө аж ахуйн консалтингийн Agritel компани хэлж байна. Германы тариа хураалт дөрвөн хувиар буурна гэдгийг Гамбургийн үр тарианы трейдер Alfred C Toepfer International дүгнэжээ. Өмнө нь энэ компани ургац нэмэгдэнэ гэж байсан юм.

Гоймонгийн үйлдвэрлэгч Barilla компани үнээ нэмлээ. Тэр нь компанид түгшүүртэй байгаа гэнэ. “Хүмүүс үнэ яагаад ингэж өссөнийг ойлгохгүй” гэж уг компанийн Паоло Барилла Bloomberg «On the Move» нэвтрүүлэгийн хөтлөгч Франсин Лакуад (Francine Lacqua) ярьсан байв.

Бүтэээгдэхүүний өөрийн өртөг өсөх хандлагатай болж байна. Иллинойсийн Deere & Co. компани санхүүгийн жил аравдугаар сард дуусахад 2,71 тэрбум ам.долларын  ашиг олно гэсэн нь өнгөрсөн жилийн 1,865 тэрбумаас хамаагүй илүү юм. Долоон үнэлгээний дундаж нь ийм байна гэж Bloomberg дүгнэжээ.

Цаг уурын алба

Тавдугаар сарын 29-ний байдлаар АНУ-ын уриншийн 44 хувь нь маш муу ургажээ. Өмнөх хоёр сард нь Канзас, Оклахома ба Техас мужийн ихэнх нутгаар хур тундас хэм хэмжээнээсээ хоёр дахин бага унасан байна. Эдгээр нутаг нь уриншийн ургацын томоохон үйлдвэрлэгчид юм.
“Эдгээр салхитай өдрүүдэд улаан тоос дэгдэн тэнгэр харанхуйлж байна” хэмээн Техасын тариачин 53 настай  Дэвид Кливингер (David Cleavinger) ярьж байна. Нийт 3500 акрт тариа тарьдаг тэрээр 1200 акрынхаа ургацыг алджээ. “Үнэ одоо ёстой сайхан байна. Харин ургацаа ургуулах л хэрэгтэй. Хэрэв ургац гарахгүй бол бушель тарианы үнэ 40 ам.доллар болоод ч бидэнд тус болохгүй” гэж тэр өгүүлэв.

Нийтлэлийн эх сурвалж:
Wheat Fields Wilt in Drought as Parched Earth Spreads From China to Kansas


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж