“Евро-2012” эхлэхэд нэг жил үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“Евро-2012” эхлэхэд нэг жил үлдлээ

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн эхлэхэд нэг жилийн хугацаа үлджээ. Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авах хоёр улсын нэг болох Украйны нийслэл Киев хотноо 366 хоногт ажиллах цагийг лхагва гаригт байршуулсан байна. Ирэх жилийн 6-сарын 8-ний өдөр Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн нээлтээ хийх юм.

Украйн болон Польш улсууд энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхээ 2007 онд авсан. Гэхдээ одоогийн байдлаар цэнгэлдэх, дэд бүтцийн асуудлууд цагтаа бүрэн шийдэгдэх эсэх нь олны эргэлзээг төрүүлсэн хэвээр байна. Украйны дөрвөн хот болох Киев, Донецк, Харьков, Львов хотуудад тэмцээн явагдана. Ялангуяа нийслэл Киев хотын Олимпийн цэнгэлдэхийг шинээр барих үйл ажиллагаа яг хэзээ дуусах нь тодорхой бус байгаа. Энэхүү цэнгэлдэхэд “D” хэсгийн гурван тоглолт, мөн шөвгийн наймын нэг тоглолт болох юм. Харин Львов хотод “B” хэсгийн гурван тоглолт явагдах хуваарьтай байгаа. ЕХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жианни Инфантино цэнгэлдэхийн барилгын ажилтай биечлэн танилцсан бөгөөд түүний хэлснээр Украйнд ажилласандаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Киев хотын Олимпийн цэнгэлдэхийн барилгын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд тэмцээн эхлэхээс өмнө бүрэн дуусна гэж найдаж байна” хэмээжээ. 2012 оны долдугаар сарын 1-нд энэхүү Олимпийн цэнгэлдэхэд “Евро 2012”-ын шигшээ тоглолт явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж