Вашингтоны монголчууд Ерөнхийлөгчийг угтана

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Вашингтоны монголчууд Ерөнхийлөгчийг угтана

УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн 2008 оны сонгуулийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн онд АНУ-д суралцахаар явсан билээ. Тэр өнөөдөр Вашингтон хотод суралцаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр Вашингтан дахь монголчуудын хамтран төрийн тэргүүндээ нэгэн сюрприз барихаар бэлтгэсэн байна. Тэд Ерөнхийлөгчийн айлчлалд зориулан 16:8 метрийн хэмжээтэй Төрийн далбааг оёулж байгаа гэнэ. Ерөнхийлөгчийг Вашингтон хотод очих үеэр уг далбааг хотын төв гудамжинд мандуулах аж. Энэ тухай тэр өөрийн facebook, twitter-тээ бичсэн байна

Сануулахад Р.Эрдэнэбүрэн УИХ-ын гишүүн байхдаа Монголдоо хамгийн том буюу 20:10 метрийн хэмжээтэй төрийн далбааг оёулсан нь одоо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд намирч байгаа. Тэр АНУ руу сурахаар явахынхаа өмнө уг далбааг нийслэлийн Хан-Уул дүүргийн өмчид хүлээлгэн өгч, засвар үйлчилгээг нь хариуцуулсан билээ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж