Вьетнам цэргийн сургуулилалтаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Вьетнам цэргийн сургуулилалтаа эхлүүллээ

Хятадтай түнжин таагүй байгаа Вьетнам даваа гаригийн өглөө Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилалтаа эхлүүллээ. Цэргийн сургуулилтын эхний үе Куан Нам мужийн төвөөс 40 км зайд, маргаантай бүсийн гадна болж байгаа ба сургуулилтын хоёр дахь үе даваа гаригийн шөнө болох аж. Харин Вьетнамын хийж буй үйлдлийг Хятадын зүгээс эрс шүүмжилж, Бээжинг цэргийн хүчээр далайлгаж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Өмнөд Хятадын тэнгист уса замын ачаа тээврийн олон чухал зам байдаг төдийгүй уг бүс нь их хэмжээний нефтийн болон байгалийн хийн нөөцтэй. Хятадууд удаа дараа буюу өнгөрсөн тавдугаар сард болон өнгөрсөн долоо хоногт Вьетнамын нефтийн хайгуулын хөлгийн кабелийг тасалсан хэргийг санаатай үйлдэл гэж үзэж байгаагаа Вьетнам мэдэгдэж, Хятадтай харилцаагаа улам хурцатгаад байгаа юм.

Цэргийн сургуулилалтыг аливаа улсын байр суурь тогтворгүй бөгөөд бусад улс орнуудтай харилцаа муу байх үед хийх нь ховор байдаг. Вьетнам улсыг тэнгисийн цэргийн сургуулилт хийж байгаа явдлыг зарим ажиглагчид Хятадтай холбоотой гэж үзэж байгаа ч, Вьетнамын тэнгисийн цэргийн офицерийн мэдэгдсэнээр “Цэргийн сургуулилалт нь Хятадтай үүссэн маргаантай огт холбоогүй” гэжээ. Вьетнамын тэнгисийн цэргийн сургуулилалтын эхний шат есөн цаг үргэлжлэх бол хоёр дахь шат нь зургаан цаг үргэлжлэх ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж