Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

2011 оны зургадугаар сарын 03-10-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 41 ХК-ийн 459.7 мянган ширхэг хувьцааг 372.2 сая төгрөгөөр арилжлаа.

2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөр”-ийн санхүүжилтэнд зориулсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 360.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 36.0 тэрбум төгрөгөөр арилжлаа. Топ-20 индекс 19407.53 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 347.35 нэгжээр буюу 1.8%-иар өсчээ.

Индексийн сагсад багтах Шивээ овоо /59.4%/, Адуунчулуун /26.2%/, Ээрмэл /9.5%/, Багануур /8.5%/, Баянгол ЗБ /6.7%/, Говь /5.1%/, Хөх ган /4.3%/, УИД /2.6%/, БиДиСек /2.5%/, Шарын гол /1.8%/, Могойн гол /1.1%/, Ремикон /0.9%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 168.9 тэрбум төгрөгөөр буюу 9.2% өсч, 2 их наяд төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Шивээ овоо /59.4%/, Алтандуулга 49.4%/, Баянтээг /40.4%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сөдөт /18.3%/, Монгол нэхмэл /15.0%/, Уран барилга /14.4%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 41 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Хөх ган /237.4 мянган ширхэг/, Ремикон /102.8 мянган ширхэг/, Женко тур бюро /57.0 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Таван толгой /69.3 сая төгрөг/, Хөх ган /44.1 сая төгрөг/, Шарын гол /43.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж