Хятадад цагдаа, ажилчдын хооронд үймээн гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Хятадад цагдаа, ажилчдын хооронд үймээн гарчээ

Хятадын Гуанжоу хотод үйлдвэрийн ажилчид, цагдаа нарын хооронд үймээн гарчээ. Аж үйлдвэрлэлийн төв болсон хотод өнгөрсөн ням гаригт үйлдвэрийн ажилтан жирэмсэн бүсгүйтэй цагдаа зүй бус харьцсанаас мянга гаруй ажилчин хотын захиргааны гадна  машин шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн жагсаалыг хүчээр тараажээ. Цагдаа хохирогч бүсгүйтэй маргалдаж, түлхэж унагаасан гэж гэрчүүд мэдээлж буй.  Энэ мэдээ ажилчдын дунд тарсан нь Сичуань мужаас ирсэн ажилчдын эгдүүцлийг төрүүлсэн гэнэ. Мөргөлдөөний үеэр үйлдвэрийн ажилчид цагдаа нар руу тоосго, шил шидэж, байшингийн барилгын цонхыг хагалж, цагдаагийн машиныг онхолдуулсан байна. Жагсаалын үеэр цагдаа нар 25 хүнийг баривчилжээ. Зенчен хот нь Гуанжоугаас холгүй оршдог оёдлын үйлдвэрүүдийн төв бөгөөд Хятадын янз бүрийн мужаас хүмүүс ирж ажилладаг байна.

Хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашигладаг цагдаа нартай холбоотой хэл ам тасардаггүй энэ дүүрэгт иймэрхүү хэрэг байсхийгээд гардаг гэж үйлдвэрийн нэгэн ажилчин ярьсан байна. Энэ үеэр Хубей мужийн Личуан хотод хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан албан хаагчид цаазын ял оноосныг эсэргүүцсэн жагсаал гарсан ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж