Хакерууд Сенатын вэбсайтад халджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Хакерууд Сенатын вэбсайтад халджээ

Хакерууд ням гаригт АНУ-ын Сенатын цахим хуудсанд халдсаны дараа системийн аюулгүй байдлыг шалгуулахаар мэргэжилтнүүдэд хандсан байна. Тэд вэбсайтын хамгаалалтын системд нэвтэрч чадаагүй ч албаныхан үүнийг тун таагүй хүлээн авчээ. Энэ явдлын дараа “Lulz Security” хэмээх хакеруудын бүлэглэл тус вэбсайтад халдсанаа хүлээн зөвшөөрч, зугаацахын тулд ингэсэн гэж мэдэгдсэн байна.

Хакеруудын бүлэглэл “Lulz” өмнө нь “Sony”, “Nintendo” болон “Fox News”-ийн цахим хуудсанд халдаж байсан юм. Хакерууд халдсаныг өнгөрсөн ням гаригт мэдсэн бөгөөд мэргэжилтнүүд Senate.gov сайтын системийн аюулгүй байдлыг шалгаж буй ажээ.  АНУ-ын Засгийн газрын албан ёсны дээрх сайтад хэрэглэгчтэй холбоотой ямар ч мэдээлэл байхгүй гэнэ.

“Lulz Security”-гийн зүгээс Сенатын вэбсайтад халдсанаа интернэтээр тараасан байна.  Тэд "Бид АНУ-ын засаг захиргаанд дургүй” гэжээ. АНУ кибер халдлагыг “Дайны нэг хэлбэр” гэж үзэж байгаа бөгөөд хакеруудын энэ үйлдэлд хариуг нь өгөхөө мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж