Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн нарын тэмцэл

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн нарын тэмцэл

Н.ЭНХБАЯР Ц.НЯМДОРЖИЙН ЭСРЭГ ШҮҮХ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ

Хүүе, Н.Энхбаяр эргээд ирчихэж. Монголд шатахууны хомс­дол үүсч, улстөрчид “Хаа байна вэ, эдийн засгийн тус­гаар тогтнол” хэмээн тэв­дэх зуур мань эр Лондон, Па­ри­саар зугаалаад иржээ. Брэн­дийн дэлгүүрээр хэсч, Жак Ши­рактай баахан “буу халж” гэнэ. Бөөн туршлага! Юун МАХН, юун М.Энхсайхан. Өөр хэн, хэн билээ. Хөдөөгийн ком­мунист Ц.Шинэбаяр, бас ир­гэний хөдөлгөөнийхөн экс Ерөн­хийлөгчид одоо хэрэггүй болсон. Учир нь ганцаардсан чоно ганцаардсан чигээрээ л дуусдаг юм. Түүнд хажуугийн тоглогчид огтхон ч хэрэггүй!

Н.Энхбаяр эхлээд Лондонд хөл тавьж. “Ардын намынхан “Ард түмнээ сонсъё” аян зо­хион байгуулж байгаа юм чинь би дутах юу байх вэ. Тэд Өм­­нөд Солонгост ажиллаж, амь­дарч буй монголчуудтай сая­хан уулзсан гэсэн. Тэг­вэл би Лон­дон дахь мон­голчуудтайгаа дот­ночлон ярил­­цана аа” хэ­мээн үүр­­гэвчээ үүрэн тийш нис­­сэн юм байх. Гэвч цагаа бу­руу тоо­цоолжээ. Европын хөл­бөм­бөгийн аваргууд түү­­нээс урьтан “тийз”-ээ за­хиал­­чихаж. Н.Энхбаярын биш, хөл­­бөмбөгийн фанат мон­гол­чууд түүнийг ирэхийг ч ан­заар­­сангүй. Тэр ч бүү хэл уул­заж ярилцах урилгыг нь хаа нэгтээ хаячихсан бололтой хэн нь ч ирээгүй гэнэ. Тий­мээс экс Ерөнхийлөгч Лон­донд олон хоног сааталгүй Па­­рис руу нисчээ. Францын экс Ерөнхийлөгч Жак Ши­ра­кийн тэтгэлгээр төр сам­рах ту­хай төлбөргүй сургалтад хам­рагдав. Николя Саркозигийн ¹1 дай­сантай авлигын сэдвээр туршлага солилц­лоо. 

УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Францын Ерөн­­хийлөгчийн сонгууль ч мөн онд эхэлнэ. Тиймээс Н.Энхбаяр, Жак Ширак нар яаралтай уулзах нь аргагүй. Аль, аль нь авлигач, ангийн дайсанд тооцогдох болсон учир амь нэгтэй байхаар шийдэцгээсэн нь энэ. Учир нь Н.Энхбаяр өөрийгөө Мон­гол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч хэмээн Ардын намынхан тийш сэт­гэл зүйн дайралт хийгээд гавь­сангүй.  Ардын намаас салан тус­гаарлаж, “албан бус” МАХН-ын дарга болоод ч нэмэр болсонгүй. Нэгэн цагт “Ичиж амьдарцгаагаач, та нар” хэмээн дээрээс нь нулимж явсан ир­гэний хөдөлгөөнийхөнтэй нэгд­сэн ч тусыг эс олов. Ха­рин ноён Жак Ширак яасан билээ. Мань эр Францын Ерөн­хий­лөгч Николя Сар­козийг “Сонгуулийн үеэр авлига авсан” хэмээн матсан ч тавьсан “сум” нь өөрийг нь оносон. Ц.Нямдорж сайд нэгэнтээ “Н.Энх­баяр улс төрийн тэт­гэвэрт гарах цаг болсон” хэ­мээсэнчлэн сөргөлдөгч талууд нь Жак Ширакийг мөн л ингэж нүд үзүүрлэж байгаа билээ. Монголд ч, Францад ч нөхцөл байдал нэг тиймэрхүү байгаа учир энэ хоёр эрхэм уулзах нь аргагүй шүү дээ.

Экс Ерөнхийлөгч Мон­го­­лын улстөрийн неона­цис­туу­дад дуулгах сонин ихтэй иржээ. Гэвч тэр Н.Багабанди шиг фашизм ханхалсан үгсээр олон нийтийг “шүршсэнгүй”. Зүгээр л төрийг хэрхэн самрах тухай онолдож байна. “Сурсан юмыг сураар боож болохгүй”-н үлгэрээр сурч, мэдсэнээ хү­мүүстэй хуваалцах гэж байгаа юм. Тэрбээр Ардын намынхны ангийн дарлалаас ангижирч, МАХН-ын дарга болмогцоо бөгс долоогчдын тухай цитат үгээ хэлсэн.

Харин одоо дайснуудаа нэг, нэгээр нь нэрлэж эхлэв. Хамгийн түрүүнд Ц.Нямдоржийг онилов. Тийм ээ, түүний хувьд дарагдашгүй том дайсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд. Ц.Нямдоржийн “тэмдэглэлийн дэвтэр”-ийг гартаа оруулчихвал юун төр самрах. Түүнд нь Ардын намыг Ардчилсан намтай нь, Ц.Нямдоржийг Ардын намын лидерүүдтэй нь хамт үгүй хийх “хар данс” бичээстэй байгаа учраас мань эр сайд руу сарвалзах нь аргагүй. “Хууль засдаг сайд“, энэ тэр гэж гоочилж байгаад “Барын базалт“-ыг мэдрүүлэх гэж байгаа нь ч ойлгомжтой. Эрх баригчдын томоохон бамбай болсон Ц.Нямдоржийг эхэлж “delete”-лж байж, дараагийн ажиллагаагаа эхлэх нь Н.Энхбаярын тактик учраас тэр. Тиймээс Жак Ширакийн цээжлүүлсэн ишлэл үгийг энд ирмэгцээ хэлэв. “Францын Ерөнхийлөгч асан генерал Де Голль нэгэнтээ хэлсэн байдаг. “Черчилль худал үгийнх нь худал батлагдах тусам уурладаг. Харин би миний хэлсэн үг үнэн гэдэг нь батлагдах тусам уур хүрдэг. Бид хоёр уулзахаараа дандаа уурлаж, хэрэлддэг” гэж” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд руу мессеж илгээх нь тэр. Жак Ширакийн заав­раар бөгс долоогчидтой тэрсэлдэх биш, Ц.Нямдоржийг өнөө муу Мубарак, Каддафи хоёртой адилтган ийнхүү чичилж эхэлдэг байгаа! Нэгэн цагт сиамын ихрүүд адил явсан нөхөд рүүгээ ингэж дайрна гэдэг Н.Энхбаярын алдаа биш. Улс төр дэх эволюцийн эндүүрэл. Ямартай ч Жак Ширакийн зааварласан Франц маягийн улс төрийн элэглэлийн гол байгаар Ц.Нямдорж тодорлоо. Одоо яая гэх вэ. 

“МАХН-ын дарга асан Н.Энхбаяр” гэмэгц мангас зүүдэлсэн мэт авирладаг улстөрчдөөс экс Ерөнхийлөгч ингэж асууж байна. “Төр самрах гэдэг үнэхээр байж болшгүй зүйл. Харин төрийг хэн бусниулан түйвээж, үймүүлдэг вэ” гэж. Гэвч мань эр адгуу зантай учир “Тос дотроосоо өтдөгийн адил төр дотроосоо л үймдэг” хэмээн өөрөө өөртөө хариулт өгчихөв. “Төр самрах ажлыг өөрсдөө шууд оролцож, аль эсвэл удирдан хийж байгаа, бурууг бусдад тохож, амнаасаа хөөс сахартал өмөөрөн хамгаалж буй Нямдоржтонгууд хийж байна. “Хулгайч “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг биз дээ. Яг л үүнтэй адил юм болж байна” хэмээн Монгол төрийг чухам хэн, хэн самарч явааг тун товчхон дүгнэлээ. Бас “Иргэд “Луйвар, булхайгаа нуун дарагдуулахын тулд Үндсэн хууль зөрчиж, хамтарсан Засгийн газар байгуулан төр засгийн үйл ажиллагааг МАНАН бүлэглэлийн эрх ашигт захируулж байгаа” хэмээн бухимдаж байна” гэж онцлов. Тэр ч бүү хэл “Сүүлийн үед зарим эрхтэн дархтан, түүний дотор хүчний байгууллагуудыг хувьчлаад авчихсан юм шиг аашилдаг хүн өөрөө хэлмэгдэх гэж байгаа мэт жүжиг тоглож “Дуу дуулж байгаад буудуулна” ч гэх шиг дэмийрч байгааг уншаад юу гэж бодох вэ” хэмээн хэн нэгнийг шоглож байх юм. Хэн нэгнийг ч гэж дээ. Ц.Нямдорж сайд л тэгж хэлсэн шүү дээ. Эрхэм сайдын  ёрлосончлон Н.Энхбаярын шүүх ажиллагаа эхэл­лээ. Тэрхүү шүүхдээ хамгийн тү­рүүнд Ц.Нямдоржийг “дуудах” нь энэ. Эцэст нь тэрбээр неонацист утгатай нэгэн үг хэлэв. “МАНАН-ийн эрх баригчдыг байнга айлгаж байх ёстой” гэж. Энэ бол ард түмнийг айдсаар номлосон Н.Энхбаярын үг. Парисын посткоммунистуудын суртал ухуулга. Экс Ерөнхийлөгч улс төрийн өдөөн хатгалга бус, дайны галыг албан ёсоор өрдөж эхэлсний дохио юм.

С.БАТТУЛГА

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж