Анжелина Жоли “LV”-г хөл нүцгэн сурталчлав

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли “LV”-г хөл нүцгэн сурталчлав


Том цүнхээр гангарах дуртай Холливудын “алдарт эх” жүжигчин Анжелина Жоли тансаг эд хэрэглэлийн “Louis Vuitton” фирмийн шинэ нүүр царай болсон гэнэ.
 
Рекламны зураг авалтыг Камбожийн Сием Рип мужийн үзэсгэлэнт газарт авчээ. Өдгөө 35 настай жүжигчин бүсгүйн зургийг  нэрт гэрэл зурагчин Энн Лейбовиц авсан байна. Рекламны зураг авалт энгийнээс энгийн байсан бөгөөд жүжигчин бүсгүй нүүрээ будалгүй, өмсч байсан хувцастайгаа, хөл нүцгэн зургаа авахуулсан ажээ. Түүний рекламдсан “Alto” загварын цүнх Анжелина Жолиг төрөх үед анх худалдаанд гарч байсан  гэнэ. Камбож улс Анжелина Жолигийн очих дуртай газрын нэг аж. Учир нь бүсгүй том хүү Мэддоксийг нялх байхад нь Камбожоос өргөж авсан юм. Анжелина Жолигоос өмнө Ирландын дуучин Боно, Зөвлөлтийн ерөнхийлөгч асан Михайл Горбачев, дуучин Мадонна, Женнифер Лопез, жүжигчин Скарлетт Йоханссон зэрэг алдартнууд “Louis Vuitton”-ий загварын сурталчилгаанд оролцож байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж