Д.Болдын “саарал” сонголт

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Д.Болдын “саарал” сонголт

Монголын рок поын эрэгтэй дуучид дундаа хамгийн стильтэй, загварлаг гэгддэг дуучин Д.Болд “Монгол поп”  хөгжмийн шинэ урсгалыг сонсогч, үзэгчдэдээ таниулж яваа. Тэр ч утгаараа үндэснийхээ дээлээр гоёж, үндэсний дээлний хэв загвартай хувцсаар гангарах дуртай болоод байгаа юм. Харин “Мобиком”-ын 15 жилийн ойн шоу тоглолтын үеэр Д.Болд “саарал” өнгөөр дагнаж ирэв. Түүний өмссөн саарал, цайвар жинс, цагаан футболк, саарал ороолт, хар захтай саарал өнгийн пиджак, хар шил нь түүнийг улам залуу, дэгжин харагдуулж байсан. Мэдээж түүний энэ “саарал” сонголт үзэгчдэд тэр дундаа бүсгүйчүүдэд таалагдсан.

М.Анир 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж