”Дүүжин Даажин” дууны үгийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

”Дүүжин Даажин” дууны үгийг нийтэлжээ

"Алтан Ураг" хамтлаг facebook хуудсандаа "Дүүжин Даажин" дууныхаа үгийг оруулжээ.

"Дүүжин Даажин"

Аав минь та намайг сонсооч

Ээж минь та намайг сонсооч

… минь та биднийг сонсооч

Бид энэ бүхнийг хүсэж байна.

Аав минь та намайг сонсооч

Ачаа зөөлөж тамлах гээ юу 

Ааваа намайг нэг сайн хараач

Ачлал энэрэлээ мартаа /умартаа/ юу та

Амьдралд хазгай гишгүүлэх гээ юу та 

Алсдаа би чинь яах вэ та минь

Ааваа намайг 1 сайн сонсооч

Дүүжин даажин

Дүүжин даажин 

Ээж минь та намайг сонсооч

Эрх танхил охин намайг

Эрээн цаасаар солих гээ юу 

Ээжээ намайг нэг сайн хараач

Элгэндээ эвлэж тээсэн байтлаа

Энэрэл хайр чинь хаашаа одовоо

Эгнэгт шаналгаж зовох гээ юу

Ээжээ намайг нэг сайн хараач

Дүүжин даажин

Дүүжин даажин 

Төр засаг минь биднийг сонсооч

Тоглож эрхлэх талбай ч үгүй

Томчуудын суудал өндөр байшин

Тоглож амьдрах газар ч үгүй

Идэх хоол, өмсөх хувцасгүй

Энд тэндхийн траншей хэсээд

Ийм маягаар байгаа бид чинь

Эх орноо яаж өвлөх вэ 

Дүүжин даажин

Дүүжин даажин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж