Д.Алтанхуяг үзэгчидтэй зоог барина

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг үзэгчидтэй зоог барина

Америкийн
“Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин
Д.Алтанхуягийн байгуулсан “Монголын балетийн хөгжил сан”-гаас олон
улсын балетийн фестивалийн зохион байгуулж байна. Тус фестиваль өнгөрсөн
ням гаригт “Хунт нуур” балетаар эхэлсэн юм. “Хунт нуур” балетад
Д.Алтанхуягтай хамтран бүжиглэдэг таван тивийн шилдэг бүжигчид гоцолсон
юм. Тэд энэ сарын 24, 25-нд “Night of Ballet” гала тоглолтоо хийнэ.
Харин гала тоглолтын дараа үзэгчдийг Д.Алтанхуяг болон бусад бүжигчидтэй
хамт оройн зоогд урья. Учир нь Д.Алтанхуяг гала тоглолтынхоо дараа VIP
уулзалтыг хийхээр төлөвлөжээ. VIP уулзалт “Ivy” ресторанд болох юм.
Харин VIP уулзалтад нэвтрэх тасалбарын үнэ 100 ам.доллар гэсэн шүү.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж