“Mongolian mining corporation” тайлангаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Mongolian mining corporation” тайлангаа гаргажээ

Хонконгийн хөрөнгийн биржид “Mongolian mining corporation” нэрээр бүртгүүлж хувьцаа гаргасан Монголын анхны компани болох “Энержи ресурс” компани өнгөрсөн оны тайлангаа гаргажээ.

Тайлант хугацаанд “Энержи ресурс” компани олборлолтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 3,9 сая тоннд хүргэсэн байна. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр болон дэд бүтцийн бусад төслүүдийн хэрэгжилт төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа гэжээ. Түүнчлэн компанийн олборлолт болон борлуулалт, борлуулалтын нийт орлого болон нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээ зэрэг санхүүгийн голлох үзүүлэлт нэлээд өндөр гарсан байна.

Өнгөрсөн онд олборлож гадаад зах зээлд нийлүүлсэн нүүрсний хэмжээ нь Монгол Улсын нүүрс болон нүүрсэн бүтээгдэхүүний нийт экспортын  24 хувийг бүрдүүлж байгаа аж. Одоогийн байдлаар компани 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай, гурван модуль бүхий баяжуулах үйлдвэрийг шат дараалалтай ашиглалтад оруулан ажиллаж байна. Мөн 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжийн систем болон Ухаа худагийг Гашуун сухайттай холбосон 245 км авто зам гэх мэт дэд бүтцийн томоохон төслүүдийг энэ онд багтаан ашиглалтад оруулах аж. “Энержи ресурс” энэ онд нүүрс олборлолтын хэмжээг долоон сая тоннд хүргэж, үүний 5,5 сая тонныг угаан баяжуулж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Б.БЯМБА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж