Их Британи цагаачдын тоог бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Их Британи цагаачдын тоог бууруулна

Их Британийн Засгийн газар 2015 он гэхэд цагаачдын тоог хэдэн арван мянгаар бууруулахаар төлөвлөж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгааг судалгаа харуулжээ. Ерөнхий сайд Дэвид Кэмерон  Их Британийн 242,000 цагаачдыг 100,000-аас бууруулах амлалт өгсөн. Оксфордын их сургуулийн цагаачлалын судалгааны төвөөс гаргасан судалгаа цагаачлалын тогтолцоог шинэчилснээр 2015 он гэхэд цагаачдын тоог 165,000-д хүрнэ гэж гарчээ. Тус улсын цагаачлалын яамны сайд  Дэмиан Грин  Ерөнхий сайдын төлөвлөгөөг сайшааж байгаа юм. Британийн засгийн газар цагаачлалын хэмжээг бууруулахын тулд цагаач ажилчид, тус улсад үлдэх сонирхолтой оюутнууд болон гэр бүлээр цагаачлагчдын их урсгалыг хаах, оршин суух эрх олгох журмыг чангалах арга хэмжээ авах юм.

Засгийн газраас явуулсан судалгаа цагаач оюутнууд болон ажилчдад виз олгох журмыг чангатгаснаар цагаач иргэдийн тоо 11,000-56,000-аар буурахыг харуулжээ. Гэсэн ч дээрх үзүүлэлт цагаачлагчдын тоог хэдэн мянгаар цөөлнө гэж амласан засгийн газрын төлөвлөгөөнөөс доогуур байгаа юм.

Дэвид Кэмероны засгийн газрын энэ бодлогыг амьдралаас тасархай, бодит байдалд нийцэхгүй гэж шүүмлжлэгчид байгаа ажээ. Британи гадаад оюутнуудад виз олгох системыг өөрчлөхөд 2.4 тэрбум фунт стирлинг зарцуулсан авч Засгийн газрын төлөвлөж байснаар цагаачдын тоог бууруулахад маш бага нөлөөлсөн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж