“Уимбльдон” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Уимбльдон” эхэллээ

Талбайн теннисний “Их дуулга”-ын энэ оны гурав дахь тэмцээн “Уимбльдон 2011” өчигдөр /VI.20/ эхэллээ. Талбайн теннисний спортын хамгийн анхны тэмцээн, зүлгэн талбай дээрх хамгийн том тэмцээн, хамгийн их шагналын сантай тэмцээн гээд олон алдар гуншинтай Британийн нээлттэй тэмцээний эхний тойргууд эхэллээ. Энэ жилийн тэмцээн 125 дахь жилдээ зохиогдож байгаагаараа онцлог юм. 

Энэ жилийн Уимбльдон олон тааврыг дагуулж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд аваргаа хамгаалан тоглож байгаа, Францын нээлттэй тэмцээний аварга Рафаль Надаль, мөн алдарт Сампрасын 7 түрүү авсан амжилтыг давтах эсэхээр Рожер Федерер нарын өрсөлдөөн анхаарал татаж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн төрөлд бэртэл гэмтлээс болж жил гаран тэмцээн уралдаанд оролцож чадаагүй байгаа Америкийн эгч дүүс Уильямсууд эргэж ирсэн нь сонирхол татаж байна. Серена Уильямсын хувьд өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалахад бэлэн байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Мөн бэртлийн улмаас Белгийн алдарт теннисчин Ким Клейстерс хасагдсан нь нилээд сенсаац болоод байна.

Тэмцээн ирэх сарын 3-нд өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж