Үерийн улмаас далан сэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас далан сэтэрчээ

Булган аймгийн хойд хэсгээр хур тунадас их хэмжээгээр орсны улмаас Эгийн гол, Эрингийн гол, Тавтын голууд үерлэж, тус аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрний урд талын үерийн ус өнгөрөөх зориулалтаар намсгаж бетондсон далан сэтэрчээ. Үүний улмаас Эгийн голоор гарах боломжгүй болжээ. Мөн тус аймагт өндөр хүчдэлийн шугам дамжуулах шон унасны улмаас сумын хэмжээнд энэ сарын 19-нөөс цахилгаан эрчим хүч тасарсан байна. Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас ажлын бүлэг гарган газар дээр нь засварлаж энэ сарын 20-нд цахилгаан эрчим хүчийг өгсөн байна. Далангийн сэтэрсэн хэсгийг аймгийн Авто зам арчлалтын компаниас ажлын хэсэг гарган засварын ажилд зарцуулах хөрөнгө, цаг хугацааг тодорхойлохоор явжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж