Унгадаг баатар: Алд сэлэмт дархан (15)

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Алд сэлэмт дархан (15)

Унана, Могой гүнж
хоёр Бөөсөн баатар, үлгэрч өвгөн хоёроос салан гурван өдөр, гурван шөнө
яваад байлаа. Энэ хооронд нэг ч амьд амьан тааралдсангүй. Замын турш
жимс, жимсгэнээр хооллоно. Могой гүнж хэдий могой болсон ч гэсэн хүний
зарим чанар нь үлдсэн бололтой заавал мах идэх шаардлагагүйгээр Унанатай
л адилхан жимсээр хооллон явж байлаа. Дөрөв дэх өдөрийн өглөө ашгүй нэг
юм хотын бараа харагдлаа. Дуу чимээ их, үнэр танар ихтэй, бохир заваан ч
гэсэн хүний суурьшил юм болохоор аргагүй сэтгэл татна. Тиймийн учир
Унана, Могой гүнж хоёр хот орж биеийн чилээг гарган сайхан үхэрийн
шарсан мах идэхээр болов. Хотын хаалгаар оров уу!? үгүй юу!? хүмүс энд
тэндээс нь шаван элдэв шалдав, эрээн мяраан зүйл нүдэнд нь наахаас
авхуулад гуйлга гуйгчид хормой хотоос нь зулгаан амар заяг нь үзүүлэхгүй
зовооно. Гэтэл гэнэт нэгэн эр алд урт сэлэм толгой дээрээ эргүүлэн,
хотын гудамжаар гүйж байсанаа яах ийхийн зуургүй Унанагын дэргэд ирсэнд
цочсон Унана унгаж орхилоо. Аз болоход хүмүүс тэр сэлэмт эрээс айн
зугтсанаас болоод Унанагын унгасанд ганцхан өнөөх сэлэмт эр өртөн газар
тэрийн ойчив. Энэ бүхнийг харсан хүмүүс айлмаран хэсэг зогссоноо хотын
хаалгаар орж ирэх дараагын хүнийг харав уу!? үгүй юу!? тийш хошуураан
Унана болон түрүүчийн сэлэм эргүүлэгчийг мартацгаав. Унана өнөөх эрийг
ухаан алдуулчихаад хаяад явчихаж зүрхэлсэнгүй хэсэг хажууд нь сэрэхийг
хүлээсэн боловчиг сэрэх янзгүй байсан тул ойр хавийн хүмүүсээс сураглан
асуусан боловчиг тэр сэлэмчинг таних хүн байсангүй. Орой болж гудамжний
хөл хөдөлгөөн татарч эхлэх үед агаар сэрүүсэн, сийрэгжихэд өнөөх эр сая
ухаан орон сэрлээ. Дэргэд нь сууж байсан Унана "ээ ашгүй минь" хэмээн
баярлаад явах гэтэл өнөөх эр Унанаг тэвэрч аваад "Үл таних залуу эр минь
баярлалаа би цусны солио тусчихаад яач чадалгүй сэлэм эргүүлэн байтал
залуу чи намайг зогсоон намайг гай гамшиг тарихийг зогсоов. Би чамд
талархаад барахгүй нь. Хэрвээ боломжтой бол хоюулаа энд байдаг нэгэн
сайхан уушийн газар оръё, би даая" гэвэл Унана хэдий эелдэг зан гарган
татгалзсан боловчиг хоёр дахь ятгалтаар нь үг дуугүй зөвшөөрөн дагаж
явлаа. Тэндээс явсаар нэгэн хүн шавсан уушийн газар орон сууцгаав.
Ингээд өнөөх сэлэмт эр яриж эхэлсэн нь:
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж