Маргааш С.Зоригийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Маргааш С.Зоригийн төрсөн өдөр

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр маргааш тохионо. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 48 нас хүрэх байв. Маргааш11.30 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх юм байна.

Мөн өдөр 10.30 цагаас С.Зориг агсны багшилж байсан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимд түүний нэрэмжит болгон тохижуулсан танхимийн нээлтийн ёслол болно. Нээлтийн ёслолд С.Зоригийн хамтран тэмцэгч анд нөхөд оролцож оюутнуудтай Монголын ардчиллын талаар хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэх ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж