Дүрвэгсдийн тоо дээд хэмжээндээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн тоо дээд хэмжээндээ хүрлээ

НҮБ: СҮҮЛИЙН 15 ЖИЛИЙН ДОТОР БАГАСЧ ДҮРВЭГСДИЙН ТОО ДЭЭД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЛЭЭ

Дэлхийн дүрвэгсэдийн өдөр буюу энэ сарын 20-нд хэвлүүлсэн НҮБ-ын Дээд комиссарын илтгэлд  зөвхөн өнгөрсөн жилд янз бүрийн сөргөлдөөний улмаас 43,7 сая хүн  хүчинд автан дүрвэсэн байна. Олон сая хүмүүс үер, газар хөдлөлт зэрэг гамшгийн улмаас орон гэргүй болжээ.

Дээд комиссарын орлогч Александр Алейникофф тэмдэглэхдээ долоо гаруй сая хүн хөөгдмөл байдалд таваас илүү жил болж байна. Мөн олон тооны хүмүүс 30 гаруй жилийн турш дүрвэгч байгаа бөгөөд тийм хүмүүсийн гэртээ эргэн ирэх нь бараг боломжгүй болжээ. 

Илтгэлд тэмдэглэсэнээр  баян орнуудын ихэнх нь эдийн засгийн асуудал, шашин, соёлын ялгаанаас болон дүрвэгсдийг хүлээн авахгүй байна. Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар Пакистан, Иран, Сири хамгийн олон дүрвэгсдийг хүлээн авсан байлаа. Ромын хамба Бенедикт ням гаригт хамгийн жижигхэн орон Сан Маринод айлчлахдаа дүрвэгсэдэд нааштай хандахыг дэлхийн бүх оронд уриалсан байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж