Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Өвөрмөц хоолой, эршүүд зангаараа олныг гайхшруулдаг дуучин С.Наран сүүлийн жилүүдэд нарны шилнээс салахаа байсан. Саяхан дуучин Р.Номин-Эрдэнэ өөрийн facebook хуудсандаа хуучны зургаасаа оруулжээ.Түүн дотор дуучин С.Наран, Э.Минжинсортой хамт авахуулсан зураг нь онлайн хэрэглэгчдийн анхаарлыг татаад байгаа аж. Учир нь энэ зурган дээр дуучин С.Наран нарны шил зүүгээгүй бас их эртний зураг учир зарим нэг хүмүүс бүр танихгүй байгаа аж. Одоогоос таван жилийн өмнө буюу 2006 онд “Divas Mongolia 2006” тоглолтын үеэр дуучин С.Наран үзэгчдийг гайхшруулж байсан. Мяраалаг эршүүд хувцасладаг дуучин бүсгүй стиль имижээ өөрчилж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж байсан. Тэр цагаас хойш дуучин С.Наран эмэгтэйлэг хувцаслаж, “Урлах эрдэм” дээд сургуулийн “GT” загварын товчоотой хамтран ажилласаар байгаа юм. Харин одоо бол түүний имиж малгай, нарны шилээр тодорхойлогдох болсон.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж