LulzSec-ийн хакер баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

LulzSec-ийн хакер баривчлагдлаа

Их Британийн 19 настай Ryan Cleary Тагнуулын төв газар, АНУ-ын сенат болон Sony-ыг хакердсан LulzSec бүлгийн удирдагч хэмээн сэжиглэгдэн баривчлагджээ.

Холбооны мөрдөх товчоонынхон түүнийг Essex дэх гэрээс нь баривчилсан ба хоёр дэлгэц бүхий компьютерээс өөр онцгой тоног төхөөрөмж байхгүй байсан гэнэ.

Мөрдөгчид түүнийг LulzSec бүлгийн гол хүн гэж сэжиглэж байгаа ба зөвхөн АНУ-ын сенат болон Тагнуулын төв газрын сайтыг хакердсан хэрэгт 60 жилийн хорих ял өгөх гэнэ.

Мөн түүнийг Sony-гийн сүлжээг хакердсан хэрэгт голлох үүрэг гүйцэтгэж оролцсон гэж үзэж байгаа ба Sony-гйин олон мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан юм.

Түүний ээж Rita “Хүү маань бүхэл өдөржин унтлагын өрөөндөө байдаг. Өрөөнд нь хоёр дэлгэцтэй компьютер, хөргөгч, эвдэрхий TV болон орноос өөр юу ч байхгүй. Би хоолыг нь хаалганых нь гадаа орхидог, учир нь тэр намайг өрөөндөө оруулахыг хүсдэггүй” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж