Н.Мөнх-Оргилын хэргийг прокурорт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын хэргийг прокурорт шилжүүллээ

Хөвсгөл аймагт найман настай охиныг
хүчирхийлж, амийг нь хөнөөн, цогцсыг нь цүнхэнд хийж хаясан онц ноцтой
хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэргийг үйлдсэн гэх Н.Мөнх-Оргил хоёр
шатны шүүхээс цаазын ял сонссон ч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн
байцаалтад буцаасан юм. Уг хэрэгт нэмэлт ажиллагаа явуулж дуусаад 
өчигдөр нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр
шилжүүлжээ. Жил гаруй үргэлжилсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд 
14 хоногийн хугацаанд шилжүүлэх юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж