Маргааш 2011 оны NBA-гийн драфт болно

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Маргааш 2011 оны NBA-гийн драфт болно

Жил бүрийн зургадугаар сарын сүүлчээр сагсан бөмбөг сонирхогчдын анхаарал NBA-гийн драфтад ханддаг. Тэгвэл энэ жилийн драфт Нью-Жэрси мужийн Неварк хотын Прудентиал цэнтрт маргааш өглөө эхлэх нээ. Энэ оны драфт элдэв сайн муу шуугиануудыг араасаа дагуулж байгааг хүн бүр л мэдэж байгаа. Ирэх жил ажил хаялт болж NBA-гийн тоглолтууд явагдахгүй байх магадлалтай байгаа учраас шилдэгүүд нэрээ өгөөгүй гэсэн яриа олны дунд тархаад байгаа юм. Энэ яриа нь үнэний ортой коллежийн сагсанбөмбөгт нэр хүндээ олсон шилдэг залуусаас цөөхөн хэд нь л драфтад нэрээ өгөөд байгаа юм. Даллас Маверикс-Майами Хит багуудын хооронд явагдсан сонирхолтой аваргын цувралын дараачаар NBA-гийн шинжээчид болон дасгалжуулагчид бүхий л анхааралаа Драфтаас ирээдүйтэй залуусыг сонгоход чиглүүлээд байна. Энэ жилийн драфтын эхний сонголтыг Кливлэнд Кавалиерс хийнэ. Тэдний хувьд 2003 оны Леброн Жэймсыг эхний сонголтооор авснаасаа хойш анх удаа тэргүүн сонголтыг хийх эрхтэй болоод байгаа нь энэ юм. Морин цэрэгүүдийн хувьд нэгээр хэнийг сонгох нь бараг л тодорхой болчихоод байгаа. Тэр нь Дюкийн их сургуулийн авьяаслаг холбон тоглогч Кайр Ирвинг юм. Крис Полийн арга барилтай тун төстэй тоглолттой энэ залууг авах хүсэлтэй багууд тун олон байгаа нь тодорхой юм. Гэхдээ түүний араас гарч ирэх залуусыг дутуу үнэлэж болохгүй. Аризонагийн шилдэг довтлогч Дэррик Уиллиамс, Кентакигийн Турк гаралтай төвийн тоглогч  Энэс Кантэр, Коннектикутын их сургуулийг NCAA-гийн аварга болгосон, финалийн үнэ цэнэтэй тоглогч Кемба Уалкер зэрэг хувийн ур чадвар тун өндөртэй залуус олноороо байгаа юм. Энэ жилийн драфтад оролцох хүсэлтэй 100 гаруй тоглогч нэрээ өгсөнөөс Чикаго хотноо болсон сонгон шалгаруулалтаар наян нэгэн тоглогч драфтад оролцоор болоод байгаа юм. Эдгээрийн 10 нь Епропын тавцанд тоглож байсан туршлагатай легионер тоглогчид байгаа юм. Эдний дотор Литвийн шигшээ багийн залуу төвийн тоглогч Йонас Валансиунас, Партизан Белград клубын Чех довтлогч Яан Весели зэрэг шилдэгүүд багтаж байгаа юм. Харин эдгээр шилдэгүүдээс түрүүлж Кливлэнд,Миннесотта,Юта, Тороно зэрэг өнгөрсөн улиралыг тааруухан үдсэн багууд хийнэ. Ямартай ч бүх асуултын хариулт маргааш тодорхой болж NBA-гийн багууд жаран шинэ залууг угтан авах гэж байна.    

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж