Монголоо сурталчилж Google Doodle зурцгаая

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Монголоо сурталчилж Google Doodle зурцгаая

Анх зөвхөн textbox, button-той эхлэж байсан google хайлтын хуудас
өдгөө бүхний эхлэл болж чадсан байна. Тэд интернетийн хайлтын асар том
зах зээлийг эзлээд зогсохгүй маркетинк, сурталчилгааны том зах зээлийг
үүгээрээ дамжуулан бий болгож чадсан юм.

Хамгийн
энгийн жишээ гэхэд та бидний өдөр бүр харж байдаг google Logo-г аливаа
зүйлыг илэрхийлсэн хэлбэртэй зурсан байхаар 1998 онд анх санаа гаргаж
байсан байдаг байна. Үүнийг Google Doodle гэдэг. Өнөөдөр ямар нэгэн
тэмдэглэлт баяр, алдар нэртэй хүний төрсөн өдөр, шинэ нээлтийн ой
зэргийг тохиолдуулан түүнтэй холбоотой утга санаа бүхий Google Doodle -г бүтээсээр байгаа билээ.

Энэ
нь зөвхөн хайлт хийх гэж байгаа хүнд сонирхолтой, хөгжилтэй байгаад
зогсохгүй тухайн зүйлийг шууд сурталчилсан мэдээллийн шинжтэй маш том
ажил болж чаддаг юм.
Энэ зураг гэхэд л анхны хүн сансарт ниссэн өдөрт зориулан гаргасан лого юм.

Тэгвэл
Монголчууд бид эх орноо google doodle ашиглан сурталчилж яагаад
болохгүй гэж. Ирэх наадмаар google-ын лого монгол үндэсний ялангуяа
наадмын шинжтэй харагдаж байвал танд ямар санагдах вэ?
Тэгвэл ЭНЭ холбоосоор орж өөрийн Google Doodle-ыг зурж илгээнэ үү. Хамгийн шилдэгээр шалгарсан зургийг Google Doodle-руу илгээх болно.

Хэрэв та HTML5 сонирхдог бол энэ мэт хөдөлгөөнт Google Doodle -ч мөн хийж болох юм.

http://www.sanakae.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж