“Харри Поттер” цахим ном болно

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

“Харри Поттер” цахим ном болно

Британийн зохиолч  Ж.К. Роулингийн “Харри Поттер” цуврал долоон ном ирэх аравдугаар сараас цахим хэлбэрт шилжих гэнэ.  Номын зохиолч Ж.К. Роулинг “Харри Поттер” цахим номыг өөрийнх нь саяхан шинээр гаргасан шинэ вэб сайт “Pottermore”-оос уншиж болно гэж мэдэгджээ.
Уг интерактив шинэ вэб сайт нь зохиолчийн олон жил бодож явсан мөрөөдөл гэнэ. Тэрбээр "Энэ бол “Харри Поттер” зохиолыг алдартай болгосон номын хорхойтнуудад барьж буй хариу бэлэг” гэж ярьсан байна. Ид шидтэнүүдийн ер бусын адал явдалтай ертөнцөөр аялуулж, айдас хүйдэс, атаархал, нөхөрлөл, өш хонзонгийн тухай өгүүлдэг уг цуврал зохиол Их Британи, АНУ-д 450 сая ширхэг худалдаалагдсан юм. Түүнээс гадна цахим номыг хэд хэдэн хэлээр унших боломжтой болно гэж зохиолч ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж