Клуни дахиад л саллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Клуни дахиад л саллаа

Жорж Клуни болон Элизабет Каналис нар салж байгаа тухайгаа өнгөрсөн лхагва гаригт мэдэгдлээ. Салсан хосууд “Бид цаашид хамтдаа байж чадахгүй. Бидний хувьд хамт байна гэдэг хэн хэндээ маш хэцүү байх болно. Хүмүүс бидний хувийн амьдралыг хүндэтгэж үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн тавдугаар сард Клунигийн 50 насны төрсөн өдрийг хосууд хамтдаа Лос Анжелос хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Италид хамтдаа оройн зоог барьж суусан хосууд ердөө нэгхэн долоо хоногийн дараа салж байгаа тухайгаа мэдэгдсэн нь хүмүүсийн гайхширлыг нэлээд төрүүлж байна. Хосуудын хайрын түүх 2009 оны есдүгээр сард болсон Венецийн кино наадмын шагнал гардуулах ёслол дээр эхэлсэн түүхтэй бөгөөд хэдэн сарын дараа бие биедээ чин сэтгэлээсээ татагдаж байгаа талаар мэдэгдэж байсан билээ. Ийнхүү Клунигийн нэр холбогдоод салж байсан бүсгүйчүүдийн тоо нэгээр нэмэгдлээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж