МАН-ын бүлгийнхэн сандралдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийнхэн сандралдаж эхлэв

Улсын дээд шүүхээс МАХН-ынханд нэрийг нь өгч, батламж гардуулсан явдал нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг “шок”-нд оруулаад байна. Бүлгийн зарим гишүүд “Дөнгөж сая мэдлээ, юу болчих вэ” хэмээн хоорондоо ярилцсаар Ө.Энхтүшин гишүүний өрөө рүү уван цуван орсоор байна. Мөн бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхээр зар тараасан ч түүнийгээ хойшлууллаа. Өрөөнд нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаан болох ёстой ч гол төлөв бүлгийн гишүүд нь орж гаран гүйлдсээр байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж