Уго Чавесийн твиттер дэх мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2011.06.25-нд нийтлэгдсэн

Уго Чавесийн твиттер дэх мэндчилгээ

Кубад хагалгаанд орлоо гэх мэдээллээс хойш хоёр долоо хоног таг чиг байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр гэнэтхэн “гарч ирлээ” Гэхдээ твиттерийн хуудсаар. 1821 онд Испанийн колонийн эсрэг дайтан ялалт байгуулсан түүхт өдрийн мэндийг улсынхаа армид илгээжээ.


“Өнөөдөр миний армийн өдөр. Нар гайхалтай сайхнаар мандан гарлаа. Бид үргэлж ялдаг, цаашдаа ч ялна. Ялалтын төлөө урагшаа” хэмээн тэрбээр @chavezcandanga хэмээх хаягнаасаа бичсэн байна. Тэрбээр цааш нь “Би эндээс өдөр бүхэн та нартайгаа хамтдаа байна” гэжээ.


Хэдийгээр түүний эрүүл мэндийг тун муу байгаа, орных нь хүнийг томилох гэж байгаа хэмээх яриа олон улсад болоод Венесуэлд тархаад байгаа ч албаны эх сурвалжууд түүнийг тун удахгүй ажилдаа эргэн орно гэж мэдэгдэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж